Усанд осолдсон бага насны хүүхдийг 10 дахь өдрөө эрэн хайж байна
Хэнтий аймаг, Биндэр сум Онон баг “Онон голын баруун салаа” гэдэг газарт Бага насны хүүхэд “Онон” голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Хар усан тохой” гэдэг газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.