Богдхан уулнаас самарчдын 90 автомашин, тоног төхөөрөмж, 320 гаруй иргэнийг буулгажээ
Хамгаалалтын захиргаанаас 2024 оны 8 дугаар сараас Ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа ба захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагчид 10-д автомашин бүхий 20 орчим иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар түүсэн 8 тонн гаруй самарыг хураан хэрэг бүртгэлийн дугаар авч цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Энэ хугацаанд давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 гаруй машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэдийг уулнаас буулгаж хууль сахиулан ажиллаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх”-ийг хориглосон байдаг.