Нүхэн жорлонд унасан гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XV хороо нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд жорлонд унасан” гэх дуудлага есдүгээр сарын 8-ны 08:30 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход гурван настай эмэгтэй хүүхэд 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан байна.
Зуслан болон гэр хорооллын иргэд гадаах жорлонгийн хаалгаа түгжиж, бага насны хүүхэд унаж эрсдэхээс хамгаалахыг анхааруулж байна.