|

“Орано майнинг” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливиэр Түмир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр буюу 2024.09.10-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар болон тус компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын явцын талаар санал солилцов.

Сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн ажлыг урагшлуулахад онцгой анхаарч буйг дурдаад, цаашид талууд хууль эрх зүй, татвар, байгаль орчин, олборлолт, нөхөн сэргээлттэй холбогдох зарим чухал асуудлаар сайтар зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр талууд “Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээрийн Протокол”-д гарын үсэг зурсан бөгөөд айлчлалын дараа гэрээний заалтуудыг тохиролцож эхэлсэн юм. Гэрээний төслийн Монголын талын ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *