Малчин айлын байшин шатаж, 64 настай эмэгтэй 17 настай ач охинтойгоо галд өртөж нас баржээ
Дорнод аймагт малчин айлын байшин шатаж, 64 настай эмэгтэй 17 настай ач охинтойгоо галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлага 05.30-ны өдрийн 00:16 цагт аймгийн ОБГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт малчин Э /64 настай, эмэгтэй/ болон түүний ач охин Б /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ