|

Дэлхийн цомын боксын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан дэлхийн цомын боксын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зургаан тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд боллоо.

Тодруулбал,

  • эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар алт,
  • эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Д.Ганболд, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Э.Мичидмаа нар мөнгө,
  • эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртжээ.

Тус тэмцээнд 12 улсын 170 гаруй тамирчин оролцож, эмэгтэй таван жинд, эрэгтэй зургаан жинд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медалийн болзол хангасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *