Парламентын шинэ үе эхэлснийг “Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэг илтгэж байна
Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэг эхэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж, шинэ үеийн парламентын зорилго үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хууль тогтоомжийг хүн эрхэд суурилсан, хүн төвтэй, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уян хатан зохицуулалтыг хийх боломжтой байхад анхаарч хууль эрх зүйн “Парламент 2.0 “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлэхээр санаачлан ажиллаж байна гэлээ.
Тодруулбал, юун түрүүнд төр төвтэй хуулиас “хүн төвтэй” хууль руу шилжиж, хууль ялгаваргүй, эрх тэгш үйлчилж байгаа эсэхэд парламент хяналт, шалгалт явуулна гэдгийг онцоллоо. Мөн хуулийн цаг хугацааны хоцрогдлыг арилгах, цаашид аливаа эрх зүйн зохицуулалтыг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлдэг байх механизмыг бий болгоно. Гуравт, иж бүрэн, ойлгомжтой хууль эрхзүйн тогтолцоог бүрдүүлснээр дарамт, хүнд сурталгүй, хүн бүрт ижил тэгш үйлчилнэ гэдгийг тодотголоо. Энэ удаагийн хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг урьж, оролцуулан санал авч, нээлттэй хэлэлцүүлж байна.