Архангай аймаг 100 жилдээ зориулсан шуудангийн марк, дугтуй гаргалаа
Архангай аймгийн 100 жилийн ойн босгон дээр аймгийн ЗДТГ-аас “Монгол шуудан” ХК-тай хамтран “Архангай аймаг-100 жил” марк болон дугтуйг гарган, анхны өдрийг ээлтийг Архангай аймагт энэ сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
“Архангай аймаг-100 жил” марк, дугтуйны зургийг зураач Б.Баярхүү зуржээ. Маркийг 30х30 хэмжээтэйгээр 20000 ширхэгийг, дугтуйг нийт 1111 ширхэгийг хэвлэсэн бөгөөд маркийг 3000 төгрөгөөр, дугтуйг 8000 төгрөгөөр Монгол шуудангийн бүхий л салбараар худалдаанд гаргасан байна.
Эх сурвалж: Монцаме.мн