Дорнод аймгийн иргэн О маргаанаас болж нэгнээ хутгалжээ
Өчигдөр /2024.10.09/ Дорнод аймгийн цагдаагийн газарт малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ.
Хормын төдий уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй.