Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргаашийн ой’’ төслийг эхлүүллээ
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байдаг. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘‘Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр’’ хэмээн зарласан билээ. Скай Хайпермаркет ХХК-ийн хамт олон цөлжилтийн улмаас сүйдсэн ойн нөөцийг сэргээх, нүүрстөрөгчийн хийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор ‘‘Future Forest’’ төслийн баг, Солонгосын ‘‘Имарт Инк’’ компанитай хамтран 5 жилийн хугацаанд 8.5 га газарт 15,000 мод тарих төслийг хэрэгжүүллээ.
Төслийн зорилго нь Монгол-Солонгосын ‘‘Ногоон хэрэм’’ төслийн III-р шатны хүрээнд хэрэгжиж буй ‘‘Хамтын ойн төгөл’’-д голын татам хэсгийг ойжуулах, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм. Тус үйл ажиллагаанд ‘‘Futute Forest’’ төслийн багийн 4 хүн, Имартын 40 ажилтан, Солонгосын Имартын 6 хүн сайн дураараа оролцож Сибирь Шинэс, Монос, Сибирь гүйлс, Далан хальс зэрэг /шилмүүст-1, навчит-4/ төрөл зүйлийн 200 мод тарилаа. Энэхүү мод тарих сайн дурын үйл ажиллагааг БНСУ-ын Ойн алба, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) хамтран хэрэгжүүлж байна. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгот төсөлд Имартын ажилтнууд гар бие тогтмол оролцдог төдийгүй бусад аж ахуй нэгжүүдийг уриалан нэгтгэх, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.
Undeniably believe that which you said. Your favorite reason seemed to be on the web the simplest thing to be aware of. I say to you, I definitely get irked while people consider worries that they just don’t know about. You managed to hit the nail upon the top as well as defined out the whole thing without having side-effects , people could take a signal. Will probably be back to get more. Thanks
Hello, I think your blog might be having browser compatibility issues. When I look at your blog in Chrome, it looks fine but when opening in Internet Explorer, it has some overlapping. I just wanted to give you a quick heads up! Other then that, awesome blog!