Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг 20:00 цаг хүртэл явуулна
Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш өглөө 07:00 цагаас улс орон даяар эхэлж 20:00 цагт дуусна. Мөн энэ цагт улсын бүртгэлийн төхөөрөмж автоматаар зогсоно. Үүнээс хойш дүн дамжуулах ажил явагдана. СЕХ-ны төв серверт хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжийн дүнгүүд нэгтгэгдэх юм.
Улсын хэмжээнд нийтдээ 2230 санал авах байр, 2600 төрийн албан хаагч ажиллана.Нийт 8030 мандатын төлөө 17278 хүн нэр дэвшиж байгаагаас 268 хүн бие дааж, үлдсэн нь 10 нам 1 эвслийн нэр дэвшин өрсөлдөж байна.
Нийт нэр дэвшигчдийн 5582 нь эмэгтэйчүүд бол 11696 эрэгтэйчүүд эзэлж байна.
Hmm it looks like your website ate my first comment (it was super long) so I guess I’ll just sum it up what I had written and say, I’m thoroughly enjoying your blog. I too am an aspiring blog writer but I’m still new to the whole thing. Do you have any points for newbie blog writers? I’d really appreciate it.