17 настай М нь cогтуудаа үе тэнгийн хүүхдийг дал нуруунд нь хоёр удаа хутгалжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр “Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай Д нь дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй М нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.