Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ эхэллээ

Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр үе ба Залуучуудын УАШТ-2024 өнөөдөр /2024.10.16/ Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Тэмцээний өсвөрийн  16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд  21 аймаг, есөн дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубын төлөөлөл 81 байгууллагын 230 гаруй хүүхэд бүртгүүлэн барилдаж байна.  Мөн Тува улсын баг тамирчид зорин ирж оролцож байна.

УАШТ-ий нээлт өнөөдөр 15.30 цагт болно. Монгол бөхийн ирээдүйн өнгө төрхийг тодруулдаг энэхүү барилдааныг бөхийн спортынхон болон бөх сонирхогчид шимтэн үзэж, нутаг нутгийн ирээдүйтэй залуусыг шинждэг юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *