ӨНӨӨДӨР: Вьетнам Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр /2024.09.30/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
10:00 ЦАГТ
Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна.
11.00 ЦАГТ:
Морин Давааны ЕСБХБ -EBRD санхүүжүүлсэн “Хатуу хог хаяагдал боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулна.
11.30 ЦАГТ:
Дэлхийн банкны санхүүжилтээр орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон 20 автомашиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
12.00 ЦАГТ:
Ээжүүд эмэгтэйчүүдийн төлөөллөөс: Бидний хүүхдүүд эрх баригчдын тоглоом биш. “ЭЭЖҮҮД ЭЭ! Үрсийнхээ дархлааг монгол өв уламжлалаар өөрсдөө хамгаалъя, хариуцъя” уриалга сэдвээр хэвлэлийн бага хурал зарлана.
14.00 ЦАГТ:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.