НӨАТ-ын сугалааны тохирлоор 40-100 мянган төгрөгийн 4019 азтан тодорлоо
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ0-ын сугалааны тохирол өнөөдөр (2024.10.16) явагдлаа. Сугалааны тохирлоор 40-100 мянган төгрөгийн 4019 азтан тодорлоо.
Энэ удаагийн тохиролд 2024 оны есдүгээр сарын 1-нээс 30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,614,553 баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүнд: 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 39,952
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,019
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 381
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 51 азтан тодорчээ.
Сугалааны урамшуулалд,
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг.