“ХАРБИН 2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсаас 80 гаруй тамирчин оролцон
“ХАРБИН 2025” 9 дэх удаагийн Азийн өвлийн наадам БНХАУ-ын Харбин хотод 2025 оны хоёрдугаар сарын 7-14 нд зохиогдоно. Энэ удаагийн наадам нь 6 спортын 11 төрлийн 64 зай ангилалд 34 орны баг тамирчид өрсөлдөх бөгөөд Монгол Улсаа төлөөлж спортын 9 төрөлд ( Биатлон, тэшүүр, Шорт трек, уран гулгалт, кёрлинг, цана, уулын цана, снөүборд) 80 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.