ЦАГ АГААР: Улаанбаатарт багавтар үүлтэй, өдөртөө 4 хэм дулаан байна

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

2024 оны 11-р сарын 04-ний 20 цагаас 11-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -21…-26 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -2…-7 градус хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө 0…-2 градус  хүйтэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *