ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ сайн

Аргын тооллын 11 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Эрхтэний тэнгэрт одтой, хар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:42-17:30.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *