“Эрдэнэс тавантолгой” хк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө өмнөговь аймгийн хэмжээнд зарлалаа
Хөтөлбөрийн зорилго
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн харьяат оюутан, залуусыг Монгол Улсын их дээд сургуульд суралцаж, чанартай дээд боловсрол эзэмших, эх орондоо болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг хүний нөөцийг бий болоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн хамрах хүрээ
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 1, 2, 3, 4-р дамжааны Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй оюутнуудыг хамруулна.
Тавигдах шаардлага
1. Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1, 2, 3, 4-р дамжааны оюутан байх;
3. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сургалтын голч дүн “2.8” болон түүнээс дээш байх;
4. 2024-2025 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх;
5. Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах.
Бүрдүүлэх материал
1. Оршин суугаа газрын тодорхойлолт (цахим лавлагаа) 1 хувь;
2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт;
3. 2024-2025 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний хуулбар 1 хувь, их дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбарыг тус тус ирүүлнэ;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
5. Тэтгэлэг хүсэгчийн өргөдөл 1 хувь /маягтыг 5. www.ett.mn сайтаас татаж авна уу/;
6. “Монгол Улсын хөгжилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь нэмэр” сэдэвт эссэ /500-аас дээш үгтэй/
Материал хүлээн авах хугацаа
Материалыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.
Хүлээн авах хаяг, хариуцах хүн:
Өмнөговь аймаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Орон нутаг хариуцсан суурин төлөөлөгч Б.Жамьяансүрэн / Утас: 88109877
Цогтцэций сумын ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн техникч О.Түвшинжаргал / Утас: 89924945
Шалгаруулалтын дүн зарлах
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 оюутан, Цогтцэций сумын хэмжээнд 30 оюутан тус тус шалгаруулна.
Батламж олгох өдрийг шалгарсан 60 оюутанд утсаар мэдэгдэнэ.
Тэтгэлгийн хэмжээ 2,000,000 /хоёр сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана).
Холбоо барих
Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ж.Гэрэлттуяа
Утас: 80286048
Цахим хаяг: gerelttuya.j@erdenestt.mn