Жастин Бибер үснээсээ болж асуудалд орж эхэллээ

Жастин Бибер дэбютээ хийж, шинэ цомгоо цацсанаар шүтэн бишрэгчдийнхээ анхаарлыг эргүүлэн татаж эхэлсэн бөгөөд поп од маань үсэндээ дрэдлок хийлгэсэн нь энэ удаад ихээхэн шүүмжлэл дагууллаа.

Үсний дрэдлокыг зарим хүмүүс хар арьстнуудын бэлгэ тэмдэг, соёлын уламжлал гэж үздэг бөгөөд залуу дуучныг үсэндээ дрэдлок хийлгэсэн нь хар арьстнуудыг доромжилж буй хэрэг хэмээн үзсэн хүмүүс олон байв. Тиймээс олон нийтийн сүлжээгээр түүнийг уучлал гуйхыг шаардаж эхэлжээ.

Мөн Жастин хэдэн жилийн өмнө үсэндээ дрэдлок хийлгэж байсан бөгөөд тухайн үедээ ч бас адил төрлийн шүүмжүүд түүнийг чиглэж байжээ.

Уул шугамдаа түүний шинэ цомог арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлах ялгаварлын эсрэг хийгдсэн гэж тэр хэлсэн бөгөөд үнэхээр л цомгийн дундуур хүний эрхийн төлөө, тэр дундаа хар арьстнуудын төлөө амьдралынхаа турш зүтгэсэн Мартин Лютер Кингийн илтгэл 2 минут орчим хугацаатайгаар багтсан байсан юм. Гэвч үүнийг зарим хэсэг бүлэг хүмүүс үл тоон, арьс өнгөний үзэл гаргаж байна хэмээн Жастин Биберийг эсэргүүцэж эхлэв.

 

 

Үүний эсрэг тэрээр ямар хариу хэлж, арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа ч сонсогч нарын ихэнх нь түүнийг энэ нөхцөл байдалд ямар ч буруугүй бөгөөд тэр хүссэн үс засалтаа хүссэн үедээ хийлгэх эрхтэй гэж үзэж байгаа аж.

Эх Сурвалж: www.edition.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *