ӨНӨӨДӨР: Музейн үзмэрийн сэргээн засварын лабораторийн нээлт болно
Арванхоёрдугаар сарын 13-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Музейн салбарт анх удаа соёлын өвийн мэдээллийн санг бүрдүүлэх орчин үеийн “Үзмэрийн хадгалалт хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын мэргэжлийн лабораторийн нээлт болно. Утас: 9905-1914.
12:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Хийморь” төсөл жүдо болон чөлөөт, үндэсний бөхийн багийн халз барилдааны талаар мэдээлнэ. Утас: 9333-3666.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа гарч байна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймагт: Хойд бүсийн аймгуудын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон “Хайр түгээе, талархлын сар” өдөрлөг болж байна.
-Дархан-Уул аймгийн төвд Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас “Өвлийн идэш-2024” худалдааг зохион байгуулна.