Л.Энх-Амгалан: 16 салбарт гадаадаас авах ажиллах хүчний “хязгааргүй“ байх хуулийн төсөл өргөн барилаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” өргөн барилаа.

Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Ирэх дөрвөн жил Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө баталсан байгаа. Үүнтэй холбогдуулан 280 орчим мянган ажлын байр бий болохоор байна. Монгол Улсын хэмжээнд жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол үүсэж буй. Хуулийн төслийн үндсэн агуулга нь өндөр бүтээмжтэй уул уурхай, банк, санхүүгийн салбар, мэдээлэл технологийн салбарт гадаадын ажиллах хүчний хязгаарлалт хэвээр үйлчилнэ.

Харин улирлын чанартай зам, барилгын салбарт гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах хэрэгцээ шаардлага байгаа юм. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд том компаниуд ажиллах хүчний төлбөрийн хөнгөлөлт авдаг, лобби хийдэг байсан бол хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ажил олгогч ААН-үүдийг том, жижиг гэж ялгахгүйгээр эдийн засгийн ач холбогдолтой 16 салбарт ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэнэ. Мөн гадаадаас ажиллах хүчин авах бүртгэлийг цахимжуулж, 2 сарын хүлээгдэлтэй байсан байдлыг халах хуулийн зохицуулалт төсөлд туссан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *