Электрон тамхи ба Төв аймгийн Засаг даргын шийдвэр
Сүүлийн үед Монгол Улсад электрон тамхины хэрэглээ, хууль тогтоомжийн асуудал нийгмийн анхаарлыг татах болсон. Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр аймгийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргаж, олон нийтийн дунд маргаан дагуулж байна. Энэ шийдвэр нь хуулийн хүрээнд боломжгүй, хуулиас давсан үйлдэл гэж зарим хуульчид үзэж байгаа юм. Яг ижил шийдвэрийг өмнө нь Өмнгөговь болон Дархан-Уул аймгийн засаг даргын захирамжтай гаргаж байсан ч шүүхийн шийдвэрээр тухайн аймгуудын шийдвэрийг хүчингүй гэж үзэж байсан юм.
Эрүүл мэндийн асуудал: Үнэн үү, эсвэл ташаа мэдээлэл үү?
Тус аймгийн 20 хүүхэд электрон тамхины хэрэглээнээс болж уушгины өвчнөөр өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд түгжээ. Гэвч аль эмнэлэгт, ямар оноштой хүүхдүүд байгаа нь тодорхой бус байгаа нь энэ мэдээллийн бодит байдалд эргэлзээ төрүүлж байна. Хэрэв уг мэдээлэл худал болох нь батлагдвал, энэ нь засаг даргын байр суурьт сөргөөр нөлөөлж, түүнийг ажлаас эгүүлэн татах, захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэл болно.
Бизнесийн ашиг сонирхол ба улс төрийн нөлөө
Электрон тамхины эсрэг шийдвэрүүдийг зарим хүмүүс уламжлалт тамхины бизнес эрхлэгчдийн лобби гэж үздэг. Уламжлалт тамхины салбар дэлхий даяар асар их ашиг орлоготой бөгөөд энэ салбарын томоохон компаниуд хууль тогтоох байгууллагад нөлөөлж, өөрсдөд ашигтай шийдвэр гаргуулахыг хичээдэг гэж яригддаг. Мөн ДЭМБ-ийг ч эмийн болон тамхины компаниуд далд байдлаар санхүүжүүлдэг гэх таамаг бий.
Электрон тамхи нь уламжлалт тамхинаас илүү аюул багатай, хорт бодисын хэмжээг бууруулах боломжтой гэж зарим орнуудад үздэг. Гэвч энэ нь эсрэгээрээ уламжлалт тамхины бизнесийн ашиг сонирхолтой зөрчилдөж, улмаар электрон тамхины эсрэг мэдээллийн дайн өрнөж байгаа гэж үзэх нь бий.
Монгол Улс ба дэлхийн жишиг
Монгол Улсад тамхины хяналтын хууль тогтоомжийг чангатгаж, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ бизнесийн шударга өрсөлдөөнийг хангах ёстой. Гэвч электрон тамхины тухай бодлого тодорхойгүй хэвээр байгаа нь эрүүл мэнд, хууль, бизнесийн асуудалд олон нийтэд төөрөгдөл үүсгэж байна.
Электрон тамхи, уламжлалт тамхины хоорондох маргаан нь эрүүл мэндийн бодлого, бизнесийн ашиг сонирхол, мэдээллийн шударга байдлыг зэрэгцүүлэн авч үзэх шаардлагатайг харуулж байна. Монгол Улс олон улсын жишгийг харгалзан, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх нь энэ асуудлыг зохицуулах цаашдын үндэс суурь болох юм.