Жагсагч Б.Цацралыг зодсон гэх иргэдийг олж тогтоон шалгаж байна
Төв талбайд нэгдүгээр сарын 11-ээс эхлэн иргэд жагсаж эхэлсэн. Энэ үеэр Эрх чөлөөний эвслийн тэргүүн Б.Цацралыг зодсон гэх иргэдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр “Цахим орчинд түгээгдсэн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагаас шалгадаг. Иргэн Б.Цацралын биед халдсан нэр бүхий иргэдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна” гэлээ.