“Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах” 5 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж байна.

“Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг баталснаас хойш Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг байгууллагын албан тушаалын зэрэглэл нь холбогдох салбарынхаа хууль тогтоомжоор өөрчлөгдсөн тул Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг гаргах албан тушаалтны жагсаалттай уялдуулах шаардлага үүссэн юм.

Ингэснээр Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтад тус Байнгын хорооны 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар өөрчлөлт орууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *