|

П.Сайнзориг: Хүний амь аврах байсан ч хүний эд эрхтэнг ашиглаж болохгүй

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өчигдөр /2025.01.20/ шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Цогцос /талийгч/-т хүндэтгэлтэй хандах нь хүний эрхийн асуудал юм. Энэ нь тухайн нас барсан хүний дигнити болон үлдэж буй ар гэрийнхэнтэй холбоотой хүний эрхийн асуудал байдаг. Гэрээслэл, эсхүл ар гэр нь зөвшөөрөөгүй бол хүний амь аврах байсан ч хүний эд эрхтэнг ашиглаж болохгүй

Донорын хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох зүй ёсны шаардлага байна. Гэхдээ газарт шингээд дуусах юм чинь ашиглахад яадаг юм гээд бичээд байгаа хүмүүс хүний дигнити, ар гэрийн хүмүүсийн өнцгөөс бас анхаарч үзээсэй” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *