Төсвийн байнгын хороо хуралдаж, СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг ХААЛТТАЙ хэлэлцэнэ
Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Хуралдаанаар:
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
-“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай
–Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/
Инновац, цахим бодлогын байнгын хороо
-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох
-Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах асуудлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
Төсвийн байнгын хороо
-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан бэлтгэх /хаалттай/
Ёс зүй, дэгийн байнгын хороо
–Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцэх
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай/