Хятадын орон нутгуудад халдварын тоо бүртгэгдсэнгүй

Өнгөрсөн долоо дугаар сараас хойш анх удаа орон нутагт шинээр халдварын тоо бүртгэгдээгүй өдөр Хятад улсад тохиолоо.

Энэ нь өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн халдварын дэгдэлт удахгүй намжих магадлалтай байгааг илтгэж байгаа юм.

Сүүлийн нэг сарын хугацаанд БНХАУ-д 1200 гаруй хүн халдварт өртөж бүртгэгдсэн бөгөөд үүний цөөн хэдэн хувь нь л Делта хувилбарын халдвар аж. Мөн шинээр бүртгэгдсэн эдгээр тохиолдлуудыг Хятад улсын засгийн газраас санхүүжүүлж олныг хамарсан шинжилгээний тусламжтайгаар илрүүлж байгаа бөгөөд сайн дураар шинжилгээ өгч бүртгэгдсэн тохиолдол төдийлөн ховор байна гэлээ.

Мөн хөрш улсын нэр бүхий том хотуудад сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тархалт нэмэгдсэн хэдий ч нас баралт бүртгэгдээгүй нь томоохон амжилт болоод байна.

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments