Ирэх долоо хоногт Бархасбадь дэлхийтэй сүүлийн 59 жил байгаагүй ойрхон өнгөрнө
Ирэх долоо хоногийн даваа гарагт (2022.09.26) нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадь гараг дэлхийтэй сүүлийн 59 жилд байгаагүй ойрхон өнгөрөх аж. Тус өдөр нар зүүн зүгт гаргах үед Бархасбадь баруун зүгээс мандана. Ингэж одон орны биет болон нар хоёр дэлхийн эсрэг талд байрлахыг эсрэгцэл гэж нэрлэдэг аж.
13 сар тутам Бархасбадь гараг эсрэгцэлд орж тэнгэрт харагдах хэмжээ нь энгийн үеэс томордог. Гэвч энэ удаагийн эсрэгцэл дээр Бархасбадь гараг дэлхийтэй сүүлийн 59 жилд байгаагүй ойрхон өнгөрөх юм. НАСА-гийн астрофизикч Адам Кобельски “Есдүгээр сарын 26-наас хэдэн өдрийн өмнө бас хойно Бархасбадь сайн харагдах болохоор цаг агаарын байдал сайн өдөр хараарай” хэмээжээ.
Эх сурвалж: Scitech Daily
Б.БУЯНДОРЖ