Коронавирусийн вакцинийн дамын үнэ 500-1200 долларт хүрчээ

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцин dark web буюу хууль бус сүлжээний захад дунджаар 500 орчим ам долларын үнэд хүрчээ. Заримдаа нэг тун вакцины үнэ 1200 долларт хүрсэн нь аюул эрсдэл дагуулж байна.

Үнэд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь вакцины тээвэрлэлтийн зардал. Дээрх үнээр вакцин худалдах авах тохиолдол Франц, АНУ, Англи, Германд эрчимтэй байна. Иргэд өндөр үнэтэй вакциныг худалдан авахдаа биткойн буюу цахим мөнгөөр тооцоо хийх нь нийтлэг байгаа аж.

Цахим орчны хамгаалалт, аюулгүй байдал, үйл ажиллагааг хянах зорилготой олон улсын байгууллага Касперскайн  ажилтан Димитрий Гелов “Энэ үйл ажиллагаа 100% хууль бус ч гэлээ баталгаагүй бүтээгдэхүүн зарж байгаа гэж шууд дүгнэж болохгүй”гэжээ.

Учир нь хууль бусаар зарагдаж буй вакцин нь ихэнхдээ албан ёсны үйлдвэрээс гарсан байгаа аж. Түүнчлэн вакцин худалдан авах эрэлт хэрэгцээ байгаа тохиолдолд хяналтын гадуур нэгэнт тогтсон dark web-ийг хянах, арга хэмжээ авах хэцүү гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Үүнээс гадна “вакцин хийлгэсэн” гэх хуурамч сертификат зарагдаж эхэлсэн бөгөөд 20-25 долларын үнэтэй байна. Жишээ нь ОХУ-д “вакцинд хамрагсан” гэдгийг батлах сертификат нь хот хооронд зорчих, үйлчилгээ авах зэргээр алхам тутамд шаардлагатай болж байгаа тул 3500-5000 рубл буюу дунджаар 47-67 долларт хүрээд байна.

Эх сурвалж:tass.com

П.Ундрах

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments