Америк цагдаа нар хиймэл оюун ухаантай робот ашиглаж эхэлжээ

Америк цагдаа нар K5 нэртэй хиймэл оюун ухаантай роботыг эргүүлийн ажилд ашиглах болжээ Тэрхүү роботыг “Knightscope” нэртэй компани бүтээсэн бөгөөд тус бүр нь 65 мянган ам.долларын үнэтэй аж. K5 роботыг хэд хэдэн газарт ашиглаж эхлэсний нэг нь Нью-Йорк хотын цагдаагийн албан юм.

Тус компанийн захирал Уильям Сантана Ли Хүмүүс хиймэл оюун ухааны талаар санаа зовоод байдаг. Маш олон хүнийг ажилгүй болгоно гэдэгт санаа зовдог. Харин би өөр зүйлд санаа зовж байна. АНУ-д 26 секунд тутам хүнд гэмт хэрэг гардаг, 4 секунд тутам орон байрны хулгай болдог. Гэмт хэрэг нь АНУ-ын эдийн засагт жилдээ 2 их наяд ам.долларын алдагдал үүсгэдэг гэж хэлсэн байна. K5 робот нь царай таних, минутад 300 ширхэг авто машины номер унших мөн шил хагарч буй чимээг таних чадвартай юм. Харин тэрхүү роботуудад галт зэвсэг суурилуулахгүй гэдгийг Ли онцолсон байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *