|

БНАСАУ тив алгасагч шинэ баллистик пуужин туршсан байж магадгүй

Дэлхий нийт ОХУ болон Украинд үүссэн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж буй энэ үед БНАСАУ тив алгасагч шинэ баллистик пуужин туршсан байж магадгүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ.

БНСУ-ын Зэвсэгт хүчний мэдээлснээр, пуужинг БНАСАУ-ын зүүн эргээс харважээ. Пуужин Японы хойд нутгийн Аомори мужийн эргээс 170 км зайд усанд унасан гэж Японы Эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна.

Батлан хамгаалах яамны мэдээллээр, пуужин 70 гаруй минут ниссэний дараа Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор унажээ. 16:00 цагийн байдлаар ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна гэж Аомори мужийн засаг захиргаанаас мэдээлжээ.

 

БНАСАУ энэ он гарсаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн баллистик пуужингийн туршилтыг удаа дараа явуулсан бөгөөд 11 дэх удаагийн туршилт нь энэ болжээ.

А.ЭНХЖИН 

Бусад мэдээ

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments