НҮБ-ын Ерөнхийлөгч Путин болон Зеленьский нартай уулзана

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дараа долоо хоногт Москва хотод айлчлан Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр үүний дараа Украин улс руу зүглэн Володимир Зеленьскийтэй уулзалт хийх юм.

Гутерресийн хэвлэлийн төлөөлөгч Эри Канеко баасан гарагт (2022.04.22) болсон хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын дарга ирэх мягмар гарагт (2022.04.26) Владимир Путин, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзалт хийхээр төлөвлөж байгаа хэмээжээ. Харин тэрбээр пүрэв гарагт (2022.04.28) Володимир Зеленьский болон тус улсын гадаад хэргийн сайд Дмитро Кулеба нартай уулзах аж.

Мөн өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Лойд Остин нар Киев хотноо айлчилж Зеленскийтэй уулзах болсон байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments