Брайантынхан 31 сая долларын нөхөн төлбөр авах болжээ
Алдарт сагсан бөмбөгчин асан Коби Брайантын ослын зургийг ил болгосон гэх шүүх хурал дуусч, гомдол гаргасан Ванесса Брайант болон Кристофф Честер нар ялалт байгуулжээ. Тэд Лос Анжелесын цагдаа болон гал түймрийн газраас нийтдээ 31 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон байна.
Ванесса Брайант 16 сая ам.доллар, Крис Честер 15 сая ам.доллар тус тус нөхөн төлбөрт авна.
Шүүх шийдвэрээ танилцуулсаны дараа Ванесса өмгөөлөгч нар болон охин Наталъяагаа тэврэн, нулимс дуслуулжээ. Тэрбээр шүүх байрны гадаа ямар нэгэн мэдэгдэл хийлгүй явсан гэнэ.