ОХУ-ын Москва нэртэй байлдааны онгоц сөнөжээ
ОХУ-ын Москва нэртэй байлдааны онгоц лхагва гарагт (2022.04.13) дэлбэрэлтийн улмаас эвдэрч живсэн талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Оросын Хар тэнгисийн флотын сүр хүч болсон тус онгоц дэлбэрэлтийн дараа боомт руу чирүүлэн явж байтал шуурга болж живсэн аж.
Украины тал тус онгоцыг пуужингаараа оносон хэмээн мэдэгдсэн ч Москва ямар нэгэн дайралт болсон талаар мэдээлээгүй байгаа юм. ОХУ-ын мэдэгдсэнээр дэлбэрэлт онгоцны сум, зэвсгээс үүсэлтэй байсан аж. Дайны эхний өдөр тус онгоц Змеиный арал дахь цэргүүд рүү бууж өгөхийг хэлж байсан билээ. Москва нь дайн эхэлснээс хойш ОХУ-ын алдсан хоёр дахь томоохон байлдааны онгоц болж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ