АНУ: ОХУ-ын армийн хүч суларсан байхыг хүсэж байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Лойд Остин хоёр Киев хотод айлчилж Володимир Зеленськийтэй уулзсан билээ. Лойд Остин уулзалтын дараа сэтгүүлчдэд “ОХУ-ын армийн хүч дахиж үүнтэй ижил үйлдэл гаргаж чадахгүй болтлоо суларсан байхыг АНУ харах хүсэлтэй байгаа” гэж хэлсэн байна.
Тус уулзалтын үеэр АНУ нэмж 332 сая ам.долларын зэр зэвсэг Украинд нийлүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Ингэснээр дайн эхэлснээс хойш АНУ, Украинд өгсөн тусламжийн хэмжээ 3.7 тэрбум ам.доллар хүрч байгаа юм. Үүний улмаас АНУ Украин руу зэвсгийн тусламж илгээж буйгаа зогсоохыг шаардсан бичиг Москвагаас илгээсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ