Амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотууд
Дэлхийн амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Сингапур энэ онд дахин тэргүүлж, Нью-Йорк хотын хамт эхний байрт бичигдсэн талаар Их Британид төвтэй “Economist Intelligence Unit” байгууллага мэдээллээ.
Ингэснээр Сингапур сүүлийн 10 жилийн хугацаанд найм дахь удаа жагсаалтыг тэрүүлсэн байна. Харин өнгөрсөн онд нэгдүгээрт жагссан Тель-Авив хот энэ оны жагсаалтын гуравдугаарт бичигдсэнийг 172 хотыг хамруулсан амьдрах өртгийн шинэ судалгааны дүн харуулжээ.
Нью-Йорк хотын хувьд энэхүү жагсаалтыг анх удаа тэргүүлсэн бол АНУ-ын бусад хотууд ч мөн энэ удаагийн жагсаалтад нэлээд олон байраар урагшилжээ. Тухайлбал, 2021 онд есдүгээрт бичигдэж байсан Лос-Анжелес энэ онд дөрөвдүгээр байрт, өнгөрсөн онд эхний 10-т багтаагүй Сан-Франциско энэ жил наймдугаарт жагссан байна.
Энэ онд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унасан орнуудын хотууд өмнөх жагсаалттай харьцуулахад олон байраар ухарсан байна. Японы Осака хот энэ онд 43 дугаарт жагссан нь өмнөх онд 10 дугаарт бичигдсэнтэй харьцуулахад огцом уналт болжээ. Мөн БНСУ-ын Бусан хот өнгөрсөн оныхоос 25 байраар ухарч, 106 дугаарт жагсаж байна.
2022 оны амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалт:
- Сингапур
- Нью-Йорк
- Тель-Авив
- Хонконг
- Лос-Анжелес
- Цюрих
- Женев
- Сан-Франциско
- Парис
- Копенхаген
- Сидней