Их Британы иргэн 505 өдрийн турш Ковидоор өвчилжээ

Их Британи хүн 505 өдрийн турш Ковидийн халдвараар өвчилсний дараа нас баржээ. Энэ нь коронавирусийн халдвараар хамгийн удаан өвчилсөн тохиолдол байж магадгүй хэмээн тус улсын эрдэмтэд үзэж байгаа юм. Судалгаагаар түүний дархлааны тогтолцоо маш суларсан байсныг илрүүлжээ.

“Guy’s & St Thomas’ эмнэлгийн халдварт өвчний мэргэжилтэн доктор Люк Благдон Снелл найман долоо хоногийн турш коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан найман хүнийг судалсан байна. Тэдгээр хүмүүсээс гурав нь өвчнөө дийлэлгүй нас барсан аж. Судалгаанд оролцсон хүн болгон эрхтэн шилжүүлэн суулгуулах, ХДХВ-ийн халдвар, хорт хавдрын эмчилгээ гэх мэт шалтгаануудаас болж дархлаа нь дарангуйлагдсан байжээ. Энэ тохиолдлоос өмнө нэгэн өвчтөн 335 хоногийн турш ковидоор өвчилсөн нь хамгийн удаан үргэлжилсэн халдвар байсан аж.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *