БНХАУ АНУ-ын иргэнд цаазаар авах ял оноожээ

БНХАУ-ын шүүх АНУ-ын иргэнд хуучин найз охиноо хөнөөсөн хэргээр цаазаар авах ял оноосон байна. Пүрэв гарагт (2022.04.21) Шадеед Абдулматеныг 21 настай Чен нэртэй Хятад эмэгтэйг санаатайгаар хөнөөсөн хэмээн үзжээ.

Адбулматеен Нинбо технологийн их сургуульд багшаар ажилладаг байсан аж. БНХАУ-ын төрийн өмчит “CCTV” телевиз мэдээлэхдээ шүүх Абдулматеены үйлдсэн хэргийг “Төлөвлөсөн өшөө авах гэсэн аллага, тэр Ченийг хүзүү болон нүүр тус газар нь олон дахин хутгалсны улмаас Чен нас барсан. Түүнийг хорон сэдлээр, хэрцгий хөнөөсөн тул Абдулматееныг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй” гэжээ. Өнгөрсөн арван жилийн турш БНХАУ-ын шүүх хар тамхины хэрэгт холбогдсон Уганда, Солонгос, Япон, Кени улсын иргэдэд цаазаар авах ял оноож байсан аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *