Эрдэмтэд үс уналтын эсрэг үр дүнтэй эм бүтээжээ

Эрдэмтэд alopecia буюу үс унах өвчний эсрэг үр дүнтэй эм бүтээсэн байна. “Concert Pharmaceuticals” нэртэй Америк компани өдөрт хоёр удаа уудаг, үс уналтын эсрэг үйлчилж, ургалтыг дэмждэг эмийг туршиж байгаа аж. Судалгаагаар тус эмийг хэрэглэсэн арван хүн тутмын дөрөвт унасан үсний 80-аас дээш хувь нь жилийн дотор эргэж ургасан байна.

Тус эмийг CTP 543 гэж нэрлэдэг бөгөөд alopecia areata эсрэг бүтээжээ. Alopecia areata өвчний үед өөрийн дархлааны эсүүд үсний фолликул руу довтолдог аж. АНУ-д үс унах өвчнөөр 6.8 сая хүн шаналдаг гэсэн судалгаа бий. Жэйда Смитт мөн адил энэхүү өвчнөөр шаналдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэрээр уг өвчнөөр оношлогдсон тухайгаа анх 2018 онд “Red Table Talk” шоунд оролцож байхдаа ярьж байсан юм. Тус шоунд оролцож байхдаа ЖэйдаШүршүүрт орж байхад миний үс багц багцаараа унаж байгааг хараад би цочирдсонгэжээ.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments