Согтуурсан иргэн гэрийнхээ цонхоор унахыг завджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нутаг дэвсгэр дэх “Тайм тоуер” хотхоны орон сууцны зургаадугаар давхрын цонхоор хүн унаж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг ОБЕГ гуравдугаар сарын 24-ний 16:13 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:26 цагт очиход тус байрны оршин суугч 42 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрийнхээ цонхоор унаж болзошгүй байсан тул хаалгыг нь онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.