ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
– Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл,
– Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ,
– Засгийн газрын авто бааз ТӨҮГ-т авах арга хэмжээ,
– 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.