“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймаг таван сая мод тарина

Энэ жил сум дундын ойн ангиа түшиглэж 2,5 сая модыг тарьж зам дагуу зурвас байгуулж хаврын шороон шуурганаас сэргийлэх ажлыг хийхээр болсон байна.
“НОГООН БАЙГУУЛАМЖ,ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ
Анхдугаар зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Салбарын сайд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нөлөөгөөр байгаль орчны салбар дахин сэргэж байгааг онцлоод, Үндэсний хөдөлгөөнд Говьсүмбэр аймаг нэгдэж, хүрээлэн буй орчноо цэцэрлэгжүүлэх зорилго тавьж, аймгийнхаа “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”- ийг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.
Мөн нээлтэд МУ-ын ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг давхар уламжлан “Монгол улсын ирээдүй ногоон байх болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлэв.
Анхдугаар зөвлөгөөн Төрийн дууллаар ёслол хүндэтгэлтэй эхэлж, “ Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, танилцуулгаар үргэлжилж байна.  Уг танилцуулгыг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа тавьж байна. Тус зөвлөгөөнд БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, БОАЖ-ын сайдын зөвлөх Ч.Даваабаяр, Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн доктор А.Хауленбек, тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.
Дашрамд дуулгахад, Говьсүмбэр аймаг: Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм.
Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг.
Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *