Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийд 68-д жагсаж байна
Өнөөдөр /2021.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй.
Хил хязгааргүй сурвалжлагчид /RSF/ байгууллагаас 2021 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 68-д жагсжээ.
Энэ жилийн хувьд ЮНЕСКО-гоос “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж, дараах гурван агуулгыг онцлон улс орнуудын төр засагт сануулж байна.
Үүнд;
- Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх алхмууд;
- Цахим бизнесийн орчны нээлттэй, тунгалаг тогтолцоог сайжруулах;
- Мэдээллийн боловсролыг сайжруулах замаар олон нийт сэтгүүл зүйг нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг болохыг ухааран үнэлж, улмаар хамгаалдаг, шаарддаг болох нөхцөлийг хангах.
Энэ бол бүх улс орнуудад хамаарах хойшлуулшгүй уриа дуудлага гэжээ!