Дэлхийг мөргөх өндөр аюултай байсан солир аюулгүй зөрж өнгөрөх нь тодорхой болжээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА) болон Европын сансрын агентлаг мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ ойрын ирээдүйд Дэлхийг солир мөргөх аюул үгүй болсныг зарлажээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард илрүүлсэн “2024 YR4” нэртэй солир 2032 оны арванхоёрдугаар сард манай гарагийг мөргөж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байсан. Гэвч сүүлийн хоёр сарын ажиглалтын үр дүнд уг таамаглал өөрчлөгдөж, одоо солир Дэлхийн хажуугаар аюулгүй өнгөрөх нь тодорхой болсон байна.

Энэхүү солир нь 40-90 метрийн хэмжээтэй бөгөөд хэрэв Дэлхийтэй мөргөлдсөн тохиолдолд ихээхэн хэмжээний хохирол учруулах магадлалтай байв. Өмнө нь эрдэмтэд уг солирын мөргөлдөх магадлалыг 3 хувь гэж тооцож байсан бол сүүлийн судалгаагаар Европын сансрын агентлаг уг тоог 0.001 хувь, харин НАСА 0.0027 хувь болгон бууруулжээ.

НАСА-гийн Дэлхий орчмын биетүүдийг судлах төвийн дарга Пол Чодас “Энэ бол бидний хүлээж байсан үр дүн. Гэхдээ ийм тохиолдолд 100 хувийн баталгаатай дүгнэлт хийх боломжгүй” гэж онцолсон байна. Дуран авайгаар хийсэн ажиглалтууд болон нарийвчилсан тооцооллуудын үр дүнд солирын хөдөлгөөний зам илүү тодорхой болж, мөргөлдөх эрсдэл багассан аж.

Одоогоор “2024 YR4” солир Дэлхийгээс аажмаар холдож байгаа бөгөөд нэг эсвэл хоёр сарын дараа харагдахаа болих төлөвтэй байна. НАСА-гийн мэдэгдэлд дурдсанаар, энэхүү судалгаа нь зөвхөн манай гарагийг аюулаас хамгаалаад зогсохгүй, шинжлэх ухааны судалгааны өргөн боломжийг нээж өгчээ.

Гэсэн хэдий ч 2032 онд уг солир Сарыг мөргөх 1.7 хувийн магадлалтай байгааг НАСА сэрэмжлүүлсэн байна.

Similar Posts

2 Comments

  1. 5.231 visualizações 19 de fev. dе 2025 #turmerichack #weightloss #turmericforweightloss
    Tսrmеric Hack Rеcipe For Weight Loss (ƬIKTOK’S VIRAL
    REᏟIPE) See My Reѕults With the Turmeric Нack

    FULL TURMERIC HACK REϹIPE BELOW

    I couldn’t believe іt at first… but this turmеric trick helped me ⅼose over 20 poᥙnds in just a
    few weeks!

    Unlike crazy diets or exhausting workouts, this simple turmerіc ritual meltѕ stubborn fat automatically—24/7.
    It works by reducing inflammation in fat cells, which scientists saу is the real cauѕe of weight gain.

    The Ƅest part? It’s 100% natural, easy to do, and way safer than risky weight loss drugs.

    If you’ve been struggling to lose weight, you need to try this turmeriϲ hack tonight!

    ✨ Want to ѕеe how it works?
    I’ve left the link in the first comment! Click now and follow the
    step-by-step instructions.

    Feel free to visit my ƅlߋg post: webpage

  2. What’s up i am kavin, its my first occasion to commenting anywhere,
    when i read this post i thought i could also create comment due to this good article.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *