Шинээр 1128 тохиолдол илэрч, ДӨРВӨН хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны ХМОНХ зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1128 шинэ тохиолдол илэрч, нийт 40872 тохиолдол боллоо. Үүнээс 1042 нь нийслэлд, 82 нь орон нутагт илэрчээ. Мөнх хугацаанд коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа” гэлээ.

Шинэ тохиолдлын дунд Эрүүл мэндийн байгууллагын дөрвөн ажилтан халдвар авсан байна. Биеийн байдал маш хүнд 123 өвчтэн байгаа бол   хөнгөн хэлбэрийн оноштой 7968  хүн  гэртээ тусгаарлагдаж  байна.  

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *