Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаасыг өнөөдрөөс олгоно
Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. Харин энэ нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварласан шийдвэр болсон тул “зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох”-оор болсон билээ.
Тодруулбал, өнөөдөр /2021.05.10/-өөс эхлэн тэтгэврийн зээлгүй 238 мянган ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгох чиглэлийг баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Ахмадуудад олгох үнэт цаасыг “Эрдэнэс Монгол” ХХК тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх ажээ.