Жимсэнд яваад сураггүй болсон сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг эрэн хайж байна

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын  “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар  иргэн Ц /2021.08.20/-ны өдөр жимсэнд явганаар яваад сураггүй болжээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,  тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс  иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г эрэн хайхаар “Эрхэт тамч”-ийн хавцалд  хоёр удаа самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар манан бууж, цас орсон тул түр зогсоосон байна. Харин 08.23-ны өдөр цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагааг эхлүүлэх аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments