СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ, Дорнод аймагт ой хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймагт гурван газар, мөн Дорнод аймагт сүүлийн хоёр өдөрт ой хээрийн түймэр гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар Ойн түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан.  Мөн Ерөө сум Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар гарсан түймэрт  25 га талбай өртөж шатжээ. Тус багийн багийн “Баянгол” гэдэг газар 15 га орчим шатжээ.

Түүнээс гадна Дорнод аймаг, Булган сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 150 га талбай шатсаныг Онцгой байдлын газрын алба хаагчид унтраажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *