Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэдэг боллоо
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах журамд “Улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт нь дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, төрийн өндөр албан тушаалтны албан ажлын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй” хэмээн заасан байдаг.
Тэгвэл дээрх ААН, байгууллага болон иргэд тээврийн хэрэгслээ дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх хүсэлтийг цахимаар илгээх боломжтой боллоо. Тодруулбал, E Mongolia цахим системийг нэвтрүүлсэн учир албаныхан дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэдэг болсон юм.